Monday, June 13, 2016

Монголчилсон Тагтуритан (сологос үндэсний хоол)

Тагтуритан нь солонгос үндэсний зоог бөгөөд энэ нь тахиа, төмс лууван, болон бусад ногоонуудаас бүрдсэн хоол юм.  Миний хувьд бол арай монголчилсон маягаар хэрхэн хийхийг та бүхэнд танилцуулж байна. yaay!
За тэгэхээр, тагтуритан бол мэдээж шөл багатай, ногоо их орсон хоол. Харин Монголчууд их махсаг хүмүүс, мөн ээжийн хийж өгсөн хонины сүүлтэй шөл, будаатай цайг уугаад хүйтэн хөлс нь асгардаг хүмүүс. Тиймээс үүнийг арай шөл ихтэй болгосон юм. Яаж вэ? гэхээр:
 Төмс ногоогоо арилгана, махаа гэсгээнэ, таньд плетка, заазуур мөн ногоогоо хэрччих мод хэрэгтэй :) ххэ надад хэмжигч зэрэг байхгүй тул шууд багцаалдаад таньд материалаа хэлэх болно оо :)

(2хүний порцоор)
Эхлээд тосоо халаана. Араас нь 2ш сармисны гол, 1ш сонгино, 200гр лууван хийж хуурна, араас нь 500 гр төмс болон тахианы мөчнүүдээ хийж хэсэг шарна, Хэсэг хугацааны дараа 1л усаа хийж 10-20 минут буцалгана. За ингээд тагтуритан амтлагч 2халбага, 1 халбага жан, хагас халбага давс, 1 халбага кужужан уусган хийнэ. ингээд 5-10 минут буцалгаад дээр н ногоон сонгиноо цацаад гаргана. өө тийм, будаатай идвэл илүү сайхан шүү
 
Илүү хар яриагаар бол:
-1хүнд гараа хагас атгасан хэмжээтэй төмс гэж бодно
- 2 хүнд нэг лууван
-1 хүнд 1 гонзгой ногоон сонгино
-3хүнд 1 гонзгой сарминсны гол
-1хүнд 2 мөч, эсвэл 3 хүнд 1 гуя байж болно
-1 хүнд нэг том аяга ус
-тагтуритан амтлагч 1 хүнд 1 халбага
-жан 1 хүнд хагас халбага
-давс 1 хүнд халбаганы 1/5. заа өөрөө л мэд дээ ххэ
-кужужан 1 хүнд 1/3 кужужан уусгаж хийнэ
өө тийм будаатай идвэл үнэн догь, хоолших нь ч их.
Та тавтай зооглоорой, Аз жаргал амжилт хүсье!

No comments:

Post a Comment